СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хотын дарга Улаанбаатар кабель кар” төслийг эрчимжүүлэх шаардлагатайг тодотгожээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцжээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармагийн чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэгчээр  Франц улсын “ПОМА” групп ажиллаж буй. Тодруулбал, Эхлэл төгсөл хэсэг дэх зогсоолууд болон 19 тулгуур баганын барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүрээнд газар ашиглагч байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэж, нарийвчилсан зураг дизайныг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгч Пома групп кабины үйлдвэрлэлийг эхлүүлээд байна. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Уг төсөл хэрэгжсэнээр оргил цагийн үед нэг чиглэлд нэг цагт 30 орчим  автобус дүүрэн зорчигчтой тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх бөгөөд Улаанбаатар хотын иргэд тэр дундаа Баянгол дүүргийн 29-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 23 дугаар хорооны оршин суугчид үр нөлөөг нь хүртэнэ. Тиймээс “Улаанбаатар кабель кар” төслийг эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг тодотгов.

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ хоёр орны Засгийн газраас өндөр ач холбогдол өгч байгаа энэхүү төслийн бүтээн байгуулалтад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хррршроүошшошшшшшүошүүүүшүшш7777шг
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Орнг8рүшүүүкохрхггрггргггггш7ү878үшрошүо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.