?LIVE: Э.Бат-Үүл: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путинд хандан дайныг зогсоох тухай уриалга хэлж чадвал, Монгол Улс олон улсын шүүхийн өмнө буруудахгүй байх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр албан ёсоор угтаж авлаа. В.Путны айлчлалыг иргэд, улс төрчид ихээхэн шүүмжилж буй юм. Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн байр суурийг сонслоо

Монгол Улсын баатар Э.Бат-Үүл: 

- Учир нь дэлхийд Монгол Улс бүрэн эрхтэй тусгаар тогтносон улс мөн үү биш үү гэдэг асуудлыг тавьж байна. Өөрөөр хэлбэл, манай үндсэн хуулийг зөрчиж В.В.Путин хүрч ирсэн.

Манай Үндсэн хуульд Монгол Улсаас олон улсад нэгдэн орсон гэрээгээ бид өөрийн дотоод хуульд чандлан баримтална гэж заасан байдаг. Бид ОУЭШ-д нэгдсэн. В.Путин олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүн. ОУЭШ-ийн гэрээ манай улсын Үндсэн хууль шиг хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. В.Путин манай улсад айлчлал хийхэд ОУЭШ-ийн хууль ямар ч хамаагүй мэт болчихлоо. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин юу хүссэнээ хийнэ гэдгээ Монгол Улсад ирээд харуулчихлаа. Монгол Улсын Үндсэн хуулиас дээгүүр байна гэдгээ харууллаа. Дэлхийд Монгол Улс хойд хөршийнхөө тоглоомын дагуул улс хэвээрээ, өөрөө бие даасан хуулийн засаглалтай биш гэдгээ харуулсан үйлдээл боллоо. 

 

ОХУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийсний гэм хорыг Гадаад харилцааны яам хүлээх ёстой. Ерөнхийлөгч, УИХ-д хамааралгүй, зөвхөн гадаад яамны шийдвэрээр айлчлал шийдэгддэг. Гадаад харилцааны яамны шийдвэрээр төрийн айлчлал явдаг. Тиймээс Б.Батцэцэг сайд хариуцлага үүрэх ёстой.

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, магадгүй манай талаас дэлхийд энх тайван тогтоох асуудал дээр байр сууриа илэрхийлэх боломжтой. Би Ерөнхийлөгчийн мэдэгдлийг л харах гээд байна. Дайныг больж, хэлэлцээр хийгээч, Улаанбаатарын уулзалт хийгээч гээд л ерөнхийлөгч хэлчих хэрэгтэй.

Улаанбаатарын уулзалтыг хийх боломжтой юм шүү. БНХАУ, АНУ, Европын холбоо, Украйн, ОХУ бүгд оролцоод Улаанбаатарын уулзалт хийгээч гэдэг санал хэлчихээсэй гэж горьдоод байна. Тэгэх юм бол бид дэлхий нийт биднийг аягүй ойлгоно. Монголчуудын хичээл зүтгэлийг ойлгоно шүү дээ. Ерөнхийлөгч яагаад тэгж хэлж магадгүй гэж бодоод байна гэхээр гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.