СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-08-15

ICAPP Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатарт болно

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 долоо хоногийн өмнө

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатар хотноо 2024 оны наймдугаар сарын 18-19-нд зохион байгуулагдах гэж байна.

ICAPP нь Азийн 50 гаруй орны, 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм.

БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой. Манай улсаас хамгийн анх Монгол Ардын Нам 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 14 улсын 20 гаруй улс төрийн намуудын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцоно. Хуралдааныг ICAPP-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн тэргүүн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин нээж үг хэлэх юм.

Хурлаар Азийн улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, дуу хоолой, тэгш боломж, тэгш оролцоог нэмэгдүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.