- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү:
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болоод төсвийн тодотгол дээр бид нар Засгийн газрын 100 хоногт гурван том зорилт тавьж байгаа. Нэгдүгээрт монгол улсын гадаад худалдааг хийхэд хүндрэл учирч байгаа төлбөр тооцооны асуудал байдаг.
Өөрөөр хэлбэл одоогийн байгаа банк санхүүгийн системээр дамжуулахад уддаг шимтгэл нь өндөр байдгаа гэдэг ийм жижиг дунд үйлдвэрлэгчдийн гомдол байдаг. Appliin хамгийн их хэрэглэгдэж байгаа энэ төлбөр тооцооны шимтгэлээр огт шимтгэл төлөхгүйгээр хамгийн найдвартай шуурхай хийж болох олон улсын төлбөр тооцооны хэрэгслийг Монгол улсад холбох бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Хоёрдугаарт Засгийн газар, энэ төр засаг өөрөө бол төрийн үйлчилгээг цахимжуулья гэж байгаа. Энэ байдлаараа төрийн алба цахим болох ёстой, мөн төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил хийх шаардлагатай.
Гуравдугаарт төрийн үйлчилгээ нэгэнт цахимжиж байгаа бол төр засаг цаас нэхээд байдаг эсвэл нэг үйлчилгээ авахаар цаасан лавлагаа өгдөг ахиад нэг үйлчилгээ авахаар тийм газраас лавлагаа аваад ир гэдэг энэ байдлыг таслан зогсоохын тулд ерөөсөө эхлээд Засгийн газар өөрөө цаасгүй болъё гэдэг санаачилгыг гаргаад энэ чиглэлийг цаасгүй болох дижитал шийдэл буюу цахим шийдэл нь шийдэгдсэн. Одоо Засгийн газар, яамнууд манлайлаад энэ 100 хоногт хэвшүүлэх ажил үлдсэн гэдгийг хэлмээр байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.