Маргаашнаас эхэлж зарим байршилд 14 хоног ХАЛУУН УС хязгаарлана

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглолд маргаашаас эхэлж 14 хоног засвар хийхээр болжээ. Иймд Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-иас дараах байршилд халуун ус хязгаарлахыг мэдэгдлээ.

Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 15-нд дуусна. 

Халуун ус хязгаарлах газрууд: 

Зүтгүүрийн депо,
220 мянгат,
Хүүхдийн 100, Цирк,
ШУТСО, ГХЯ орчим,
Залуучуудын соёлын төв,
Төв усан бассейн орчим,
ШУТИС орчмын хэрэглэгчид
Баянгол зочид буудал,
Төв шуудан,
Хангарьд ордон,
Засгийн газрын ордон,
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв,
УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
СЭЗДС,
Сайд нарын II эмнэлэг,
УСУГ-ын орчмын хэрэглэгчид,
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн,
Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.