БИЧЛЭГ: МИАТ компанийн “Боинг”-ийн нисгэгч хувийнхаа онгоцоор аялж яваад осолдов

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдог орчимд жижиг онгоц өнгөрсөн ням гарагт осолдож, хоёр хүн гэмтжээ.

Цагдаагийн байгууллагад энэ тухай мэдээлэл зургаадугаар сарын 30-ны 20.15 цагийн үед ирсний дагуу Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд ослын газарт ажиллаж, үзлэг, шалгалт хийсэн байна.

Цонжин болдогоос зүүн зүгт “Нислэг” төвөөс гадна жижиг оврын нисэх онгоцны аэродром бий. Тухайн аэродром орчимд JU-8889 дугаартай “Shock Ultra” загварын хэт хөнгөн онгоцны хөдөлгүүр, жолоодлогод гэмтэл гарснаас осолдсон бололтой гэх мэдээллийг нисэхийн салбарынхан өгч буй юм. Ослын улмаас нисгэгч Ч.Гэрэлт-Од, эхнэр С.Ц гэх хүний хамт гэмтэн ГССҮТ-д хүргүүлэн эмчилгээ хийлгэж байна.

. Тэрбээр МИАТ ТӨХК-ийн “Боинг” агаарын хөлгийн ахмад нэгэн бөгөөд амралтын өдөр эхнэртэйгээ хувийнхаа онгоцоор аялж яваад осолд өртжээ.

Хувийн хэт хөнгөн онгоц ийнхүү осолдсон нь ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт, зохицуулалтын албаныхан хяналт шалгалтаа тогтмол хийдэггүйгээс болсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.