Э.Бат-Үүл: Би л хувьдаа Л.Оюун-Эрдэнэд шантаажлуулан, айж амьдарч чадахгүй. Алалцаад үхсэн нь дээр

Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой цаг үеийн асуудлаар өөрийн цахим сүлжээнд дараах байр суурийг илэрхийлжээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл:

-Асуудал Ц.Элбэгдорждоо байгаа юм биш. Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 16 телевизээр Ц.Элбэгдоржийн эсрэг “Ангуучлах” үйл ажиллагаа эхэлснийг зарласан юм. Түүнээс хойш “Ангуучлал” нь бас яг нөгөө 16 телевизээр, С.Зоригийн “хамтран амьдрагч” Булганы дайралтаар эрчээ авах зохиолтой байж. Өнөөдөр хөлсний телевиз, түүгээр барахгүй Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, сүлжээний тролл, ботууд мөн Засгийн газрын албатууд болох цагдаагийн удирдлага оролцсон байж мэдэх.

. Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн хүн ямар аймаар дарамтад ордгийг харуулсан үзүүлбэр болон хувирлаа. Одоо яах вэ. . Асуудал Элбэгдорждоо байгаа юм биш. Иргэн Элбэгдоржийн асуудлыг Ерөнхий сайд бус, хууль шийдэх ёстой.

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн занаанд өртсөн бүхэн “Ардын дайсан” болдог ёс бий болж байна! Боол шиг айж амьдрах шиг новшийн хувь заяаг хүлээн зөвшөөрдөг нь би л лав биш гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.