СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-11

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажил эхэллээ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 долоо хоногийн өмнө

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх авто замын газар чөлөөлөлтийн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэгвэл өнөөдөр тус авто замын ажлыг эхлүүллээ.

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг авто замыг зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Зорчих хэсэг нь 7 метр өргөн, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай байх бөгөөд ус зайлуулах систем, гэрэлтүүлгийг иж бүрэн суурилуулж, тохижуулах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.