СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-04-10

🔴LIVE: Г.Дамдинням: Дарханы замын эвдэрсэн хэсгийг гүйцэтгэгч компани 14 хоногийн дотор засах үүрэг хүлээсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Дарханы зам эвдэрсэн асуудлын хүрээнд Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Дарханы замын 80,81-р км-т эвдрэл гарсан. Засаж дуусаж байна. Тус компани 14 хоногийн хугацаанд хийж дуусгана гэдгээ илэрхийлсэн. Шар усны үерийн үед бороотой холбоотойгоор аль ч зам дээр эвдрэл гэмтэл гардаг. Гэхдээ яг энэ Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа тус замыг улсын комисс хүлээж аваагүй байгаа юм билээ. Тэгэхээр тус асуудалд гүйцэтгэлийн хяналт тавьж байгаа инженерийн Сайн консалтинг ХК ажлаа хэрхэн хийж байна вэ. Мөн гүйцэтгэгч Чайна Гөүжү компанийн ажил ямар түвшинд явж байна вэ харна.

Дарханы зам гурван жилийн баталгаатай байх ёстой. Ямарваа нэг асуудал гарсан тохиолдолд тухайн гүйцэтгэгч компани хариуцах ёстой.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараагийн голын гүүрний зураг төсөвгүй байсан. Ингээд УИХ-ын ажлын хэсгээс Засгийн газар, ЗТХЯ-нд удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд төсөвтэй болсон гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.