Алба хаагчдын уриалсан "Эрүүл Монгол хүн" өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ

Алба хаагчдын уриалсан "Эрүүл Монгол хүн" өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнд Онцгой байдлын алба хаагчид нэгдэж, бүх нийтийг биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалан есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд буюу гурван өдрийн хугацаанд өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
c73471767b294837be74412d697dc010
Алба хаагчдын уриалсан дасгал хөдөлгөөнд өдрөөс өдөрт иргэд, олон нийт аж ахуйн нэгж, байгууллага сайн дураараа идэвхтэй хамрагдсан юм. Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, ОБЕГ-ын Ахмадын хороо, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Төрийн банк, Нийслэлийн Байгаль орчны газар, Соёл урлагийн их сургууль, Үндэсний аудитын газар, “Сүхбаатар дэвшил ногоон байгууламжийн алба”-ны нийт 500 гаруй ажилтан, алба хаагч, иргэн өглөөний дасгал хөдөлгөөнд нэгдэн оролцлоо.
cff74a9c3579490c8e0346223d45596b
683647f03e834385bf7108fa98028cfe
Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээгээр алба хаагчид иргэн бүрийг дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эрүүл мэнд, бие бялдар, тэсвэр хатуужлаа сайжруулж, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьсон юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.