СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-08

Хөвсгөл аймагт 30 настай эрэгтэйг эрэн хайж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгоны иргэн Э энэ сарын 2-ны өдрийн 21:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага 4-ний өдрийн 17:42 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, тосгоны Захирагчийн ажлын албаны ажилтнуудтай хамтран

Эрэн хайх ажиллагааг гурван бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг "Хайчийг-Ам", "Ар давхар", "Нарийн" зэрэг газруудаар 30 км-т, 2 дугаар бүлэг "Мэргэн", "Жаваагийн-Өвөр" гэдэг газруудаар 40 км-т, 3 дугаар бүлэг "Хайч", "Мэргэний рашаан", "Нарийн" гэдэг газруудад 15 км газарт тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Эрлийг өнөөдрийн 09:00 цагаас дахин эхлүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.