Boeing загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч Л.Номин энхий бие даасан нислэгээ үйлджээ
МИАТ ТӨХК-ийн Boeing загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч Л.Номин энхий бие даасан нислэгээ үйлджээ.
МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо.
Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.
Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөсөн авсан гурав дахь үеийн нисгэгч юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.