СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Өнөрцэцэгийн “Нэтикс майнинг про” гэх IT-ийн компанийг "Нүүрс зөөдөг компани" гэж гүтгэжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-ын үеэр zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр нүүрс тээврийн компани байгуулсан гэх асуудал хяналт шалгалтын хүрээнд тогтоогдсон хэмээсэн билээ. Тэгвэл үнэн хэрэгтээ Н.Өнөрцэцэгийн хувь нийлүүлсэн “Нэтикс майнинг про” ХХК нь мэдээлэл технологийн чиглэлийн компани бөгөөд уул уурхай, тээврийн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй юм байна.

Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг: 

-Би хоригдохынхоо өмнө хэлсэн. Миний талаар зөвхөн миний амнаас гарсан үгэнд итгээрэй гэж. Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэдэг шиг намайг харлуулахыг урьдчилаад мэдээд байлаа. Юуг яаж ч харлуулж болдогийг мэдэрлээ, үзлээ харлаа. Миний хувьд зарим асуудлыг хааяа хэтрүүлчихдэг, зовсон зүдэрсэн нэгэнд заавал туслаад, асуудлыг нь шийдээд санаа амарчих гээд үзээд байдаг. Сэтгүүлч хүн ер нь ийм л байх ёстой, би ингэж амьдраад дуусна гээд л бодчихсон. Энэ миний алдаа л даа. Тэглээ гээд намайг ингэтэл нь харлуулж зарим нь итгэж "мангартаж" болохгүй л дээ. Тэнэгүүдийн яриаг ихэнхдээ тоодоггүй. 

Гэтэл намайг нүүрсний компанитай. Тэр нь хэдэн машинтай ч гэнэ үү. Ийм гүтгэлэгийг төрийн ордон дотроосоо хийсэн гэхэд харамсаад ханахгүй юм. Энэ нь ийм учиртай болохыг би товч, ойлгомжтой бичье. 

Гайтай “Майнинг” гэдэг үгнээс улбаатай. Энэ нь олборлох гэдэг утгатай л даа.

 

Би нэг хөөрхөн бүлтгэр, цэвэрхэн, мото дугуй унадаг, соёлтой, мэдлэгтэй залуутай найман жилийн өмнө танилцлаа. Нэр нь Амаржаргал. Жаахан хүүхэд. Тэр IT-ийн мэргэжилтэй. Зариг сайтыг анх нээх үедээ мэдээ бичээд л явж байсан, техникийн мэдлэггүй надад домэйн, IT, сервер гээд содон нэршлүүд гарч ирсэн. Тэр үед Амараа ЗАРИГ сайтыг таван сая төгрөгөөр хийж өгсөн, би мөнгийг нь цувуулж төлсөн. Түүнээс хойш Амраатай IT,-аа зөвлөнө, сайтаа засуулна, шинэчилнэ.

Нэг өдөр ярилцаж байгаад Амараатай нийлээд “Нэтикс майнинг про” гэдэг компанийг 50/50 хувиар байгуулж ажиллаж эхэлсэн. Зургаан хүн цалинжуулна. Эхэндээ овоо л явж байлаа. Сүүлдээ ковид энэ тэр гээд бид хоёр дампуурчихсан.

“Нэтикс майнинг про” компани нүүрс зөөдөггүй юм аа!!! Фэйсбүүк, сайт, телевиз, сониноор ямар мэдээлэл гарна, түүнд анализ хийдэг

Манай энэ компанийн үйлчилгээг хувийн хэвшлийнхэн их ашиглана. Өөрөөр хэлбэл ВSB шинэ ус шүүгч оруулж ирлээ, хэрэглэгчид ус шүүгчийн талаар цахим орчинд юу гэж бичиж байна, сэтгэл ханамж ямар байна гэдгийг биднээр дамжуулаад мэддэг. Сайжруулах юмаа сайжруулдаг гэсэн үг л дээ.

Одоо хар даа энд гэрчилгээ апп нь байна. Айтигийн компанийг нүүрснийх гэж далийхгүй ээ, улс төрчид өө!!! 

Гэтэл миний хамтарч компани эзэмшдэг Амараагийн маань хамаатан нэгэн улс төрчийн найз байж л дээ. Одоо тэгэхээр хэн нэгэнтэй бизнес хамтарч хийвэл ах дүү хамаатан саданг нь сайн асууж байгаарай гэж зөвлөх юм уу хаашаа юм дээ.

Ядарч явнаа, үнэнээ л хэлье, та нар минь туслаад түгээгээд өгөөрэй. юм үнэнээрээ сайхан

(Амраатайгаа харин зургаа авахуулж байгаагүй юм байх юм, зет үеийн хөөрхөн залуу бий, уучлаарай гэж хамтрагчдаа хэлье дээ)" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
202.126.90.64

Үнэн ялна

Оготно
2 сарын өмнө
66.181.186.171

Хүн нь байвал тохох хэрэг олдоно гэдэг нэг үг яваад байсан уу.

Зочин
2 сарын өмнө
59.153.113.180

ene mantuu shig chawkaag odoo orkhioch

иргэн
2 сарын өмнө
66.181.180.126

энэ Золиг *Хашраагүй л * байна даа,,,,,буцаж орох гээд л байгаа бололтой,

Зочин
2 сарын өмнө
202.126.91.51

За даа мэдэхгүй Өнөрөө, хууль 2 аль нь ч яаж ч мэднэ дээ. Өөр бусдыг л хөлдөө чирэхгүй байгаасай билээ. Ард нь байгаа том хүндээ найдаад л байгаа бололтой

Зочин
2 сарын өмнө
202.21.109.25

Үндэслэлтэй болоод чамайг шалгаж бга тэр нууц амраг чинь нүүрс зөөдөг компантай чамтай хамааралтай юм биш үү чи энхийн цагаан тагтаа шиг ард түмний тархи битгий угаагаад бай чи зүгээр байна гэж байхгүй хаана мөнгө олохоор сэдэв бна тэнд чиииии зүгээр дуугүй шалгуураар гараад ир

Зочин
2 сарын өмнө
66.181.176.145

Энэ хууль шүүхийхэн ямарч асуудалгүй ариун цагаан сэтгүүлчийг харлуулахаа болиочээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.