Нэгдүгээр хорооллын худалдааны төвд гал гарчээ

Нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны автобусны буудлын хажуугийн худалдааны төвд өнөөдөр гал гарчээ.

Энэ талаар "Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32-ын автобусны буудлын хажуугийн худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 16:04 цагт НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа"-г ОБЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.