СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2023-03-08

Б.Энхцэцэг: Ар халхын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсны дуулиант амьдралаар кино хийхийг хүсдэг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ар халхын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсны гайхалтай хөргийг олны хүртээл болгосон UB.LIFE мэдээллийн сайтын нийтлэлч Б.Энхцэцэгтэй LIVE TALK нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар ярилцлаа.

Тэрбээр ажлын гараагаа 1997 онд "Өнөөдөр" сонины Гадаад мэдээ, улс төрийн мэдээллийн албанд орчуулагчаар эхэлж, өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил сэтгүүл зүйн салбарт хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж буй авьяаслаг нэгэн юм.

Тоймч Б.Энхцэцэгийн хамгийн сүүлд олны хүртээл болгоод буй Ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн агсны амьдралыг өгүүлэх “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай...” гэх хөрөг нийтлэл уншигч түмний сэтгэлийн утсыг хөндсөн сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн нэг болж, дуулиан тарилаа.

П.Адарсүрэн агсан нь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт 1942 онд төрсөн бөгөөд 1971 онд УАДБЧ-д дуучин болж уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн. 1998 онд насан өөд болох хүртлээ түүний алдар цуу олноо түгсэн суу билигт нэгэн байсан юм.

Түүний алга ташилт дунд өнгөрүүлсэн дуулиант амьдрал, хайрын түүх хэрхэн эмгэнэлтэй төгсөж буйг сэтгүүлчийн үзэгний үзүүрээр дүрсэлж бүтээснийг дараах ярилцлагаас хүлээн авч үзээрэй

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.