Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг Найрамдал одонгоор шагнав

Хорватын Ерөнхий сайд асан Златко Матеша нь Монгол Улсаас Хорват улсад суух Өргөмжит консулаар томилогдоод 20 гаруй жил болж байгаа юм. Тэрээр тус улсын Ерөнхий сайд, хоёр удаа Их хурлын гишүүнээр сонгогдон ажилласан нэр хүндтэй улс төрч юм.

Тэрбээр одоо Хорватын Олимпын хорооны ерөнхийлөгчийн ажилтай. Энэ хугацаанд Монгол Хорват 2 орны соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Түний 20 гаруй жил хорч орны гүүр болон ажилласан хөдөлмөрийг үнэлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Найрамдал одонгоор шагнасан байна. Дашрамд дурдахад манай улсыг төлөөлсөн өргөмжил консулуудын дунд тухайн улсынхаа өндөр дээд албан тушаалыг хашиж байсан эрхмүүд тун цөөхөн байдаг байна.

375647771 999961117995674 6463215465825975498 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.