СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулган Монголд болно

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
8 сарын өмнө

УИХ, ДЭМБ, ЭМЯ хамтран Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор энэ сарын 21-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү чуулганд Вануату, Вьетнам, Камбож, Күүкийн Арлууд, Кирибати, Лаос, Ниуэ, Папуа Шинэ Гвиней, Самоа, Соломоны Арлууд, Өмнөд Солонгос, Тонга, Тувалу, Фижи улс гэсэн 15 орны парламентын гишүүн, дарга, Эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 60 гаруй төлөөлөгч оролцоно.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн чуулганыг УИХ-ын Г.Занданшатар даргалан явуулна.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаах Ази, Номхон далайн орнуудын парламентчдын VII чуулганаар:

-“Номхон далайн баруун бүс дэх анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийн хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох,
-Орон нутгийн боломжуудыг ашиглах өөрсдийн үндсэн чиг үүргээр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагуудаас хуваалцах,
-Технологи, санхүүжилтийн загварууд болон анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих инновацыг танилцуулж, санал солилцох,
-Парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэргээр асуудлуудыг хөндөж, Тогтовортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.

Энэхүү чуулганаас улс орнуудын парламентчдыг эрүүл мэндийн одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангах анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг тогтолцоог бий болгохын төлөө өөрсдийн боломжуудыг бүрэн ашиглахыг уриалсан “Улаанбаатарын хамтарсан мэдэгдэл”-ийг батлан гаргана.

Дэлхийн эрүүл мэндийн асуудлаах Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулган нь эрүүл мэндийн асуудлаар тогтвортой үйл ажиллагаа явуулахад парламентчдын хамтын ажиллагааг дэмжих, харилцан туршлага солилцож, дэлхий дахины өмнө тулгарч буй эрүүл мэндийн асуудлуудыг хамтын хүчээр шийдвэрлэдэг парламентчдын платформ юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.