ТРЭНД ЛАЙВ: Гацууртын Л.Чинбат гарал үүслийн бичиггүй 300 тооны адууг нь нутагтаа оруулахыг эсэргүүцсэн малчдыг машинаараа дайрав
Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат адууг нь албадан гаргах гэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа элдэн хөөж, дайрч буй бичлэг цахим орчинд тархжээ.
Уг асуудлаар Цагааннуур сумын малчдаас тодруулахад "Гацууртын Л.Чинбат Дорнод, Сүхбаатар аймгаас гарал үүслийн бичиггүй 300 гаруй тооны адууг Сэлэнгэ аймгийн нутагт оруулж ирсэн. Малчид үүнийг эсэргүүцсэн. Малчид адууг нутагтаа оруулахгүй гэдэг байр сууриа илэрхийлж, Зүүнбүрэн сумын гүүрэн дээр хоносон. Мотоциклтой болон морьтой малчид адууг тууж явтал араас Л.Чинбат гуай машинаараа хөөж ирж, гурван малчныг мөргөсөн. Малчдын хөл доголсон байдалтай байгаа гэв.
Харин энэ талаар Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан" гэжээ
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Удахгүй мэдээлэл өгнө" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.