СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-30

Ц.Даваасүрэн тэргүүтэй өртэй гишүүд ҮХ-ийн өөрчлөлтийг барьцаалан шантаажилж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Үндсэн хуулийг өөрчлөх, гишүүдийн тоог нэмэгдүүлэх энэ санал зарим гишүүдийн хувьд намын даргаа шантаажлах сайхан боломж болж байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэхэд Боловсролын зээлийн сангаас төрсөн охиндоо 191 мянган ам.доллар буюу өнөөдрийн ханшаар тооцвол 600 гаруй сая төгрөгийн зээл аваад одоог хүртэл эргүүлж төлөөгүй байгаа. Хурдан удмын адуутай, хөрөнгө чинээ ихтэй Ц.Даваасүрэн мөнгөгүйдээ бус харин төрийн мөнгийг завшиж сурсан учраас төлөхгүй байгаа хэрэг.

Сангуудын мэдээлэл ил болж,  улс төрчдийн булхай илэрсний дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд сангийн зээлтэй холбогдсон нэр бүхий гишүүд рүүгээ утасдаж “Хэл амаа дар. Зээлээ төлөхгүй бол дахин нэр дэвшүүлэхгүй” хэмээн ярьжээ.  Энэ талаарх мэдээллийг сэтгүүлч Зариг Өнөрөө дэлгэж тавилаа.

Тэрээр “Даваасүрэнг төл, хэл амыг намжаа, ахин нэр дэвшүүлэхгүй гэж танхимын тэргүүн нь шаардсан юм уу даа. Гэтэл өнөөх нь хөдөө явж байгаад шууд давааны хажууд зогсоод тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг чинь хийлгэхгүй гэж мэдэгдэл хийсэн юм уу даа. Үүнийг шантааж гэж хэлж болох уу?” хэмээн бичсэн байна.

 

Үүнтэй зэрэгцэн  Ц. Даваасүрэнгийн давааны хажууд зогсоод “Би ямар ч шахалт, дарамт ирсэн, Үндсэн Хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй” хэмээн яриад зогсож байгаа бичлэг сошиал орчинд битүү тарж байна.

Үүнээс харахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг барьцаалан гишүүд янз бүрийн тулган шаардалт тавьж байгаа бололтой. Зарим нь хуулийн хариуцлагаас бултах, зарим нь өрөө төлөхгүй байх, бүр нэг хэсэг нь дахин нэр дэвшүүл гэж хүртэл шахалт үзүүлж байгаа гэдэг мэдээлэл цацагдаад байна.

Үндсэн хуулийг өөрчилж, гишүүдийн эрх мэдлийг хумих санаачилгыг Засгийн газраас гаргасан. Хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Тиймээс зальтай, булхай луйвар ихтэй Ц.Даваасүрэн мэтийн гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөртөө ашиг унагах, нэг ёсондоо саналаа наймаалцах гэж янз бүрээр оролдож шахалт дарамт хийхээр үзэж байгаа гэнэ.

Үүнээс харахад  Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй гишүүд бол намын дарга нартайгаа тохиролцоонд хүрч чадаагүй шантаажчид гэдэг нь тодорхой болоод байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зосин
10 сарын өмнө
139.5.216.176

Даваасүрэнгиин хүүхдиин төлбөр дээр амьжиргааны зардлыг нь ард иргэдиин мөнгөөр төлдөг байхнээ.Эцэг гуай өнчин хүүхэд гэж байна.Төр асрамжиин өнчин хүүхдүүдээ харж хандадгүй байж энэнии хүүхдэд өгдөг юу вэ.Хөхөө шувуу юу давахсүрэн гуай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.