УИХ-ын дарга Г.Занданшатар: Номын гэгээн давлагаа дэлгэрүүлэх нь энэхүү өдрүүдийн учир утга юм

Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр” 33 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 26-28-ны өдрүүдэд тохиож байна.

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.05.26/ албан ёсоор нээлээ.

Тэрбээр, Номын баярыг бид өргөн хүрээнд тэмдэглэдэг боллоо. Цаашид энэ баяртай хамт үндэсний бичиг үсэг, монгол үндэстний биет болон биет бус соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм. Монгол Улсын Соёлын яам энэ чиглэлд анхаарлаа хандуулж, Монгол орон даяар үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг тэмдэглэдэг болох нь зүйтэй.

Монголын өргөн уудам нутаг даяар үндэсний бичиг үсэг, түүх соёл, ном эрдмийн гэгээн давлагаа түгэн дэлгэрч байх нь энэхүү өдрүүдийг тэмдэглэхийн учир утга юм хэмээн онцолсон.

26d98ef0e3954a3e8a1f9a8e354e4a11

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Номын баярт оролцож байгаа бяцхан уншигчдадаа зориулж, УИХ-ын Тамгын газраас эрхлэн “Үндсэн үлгэр” хэмээх номыг бүтээж, Номын баярын өмнөхөн хэвлэлтээс аваад байна. Энэ номд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрх, парламентат ёсны үндсэн ойлголтуудыг хүүхдэд ойлгомжтой хэл, дүрслэлээр бичсэн гэв.

Энэ жилийн Номын баярын нэг онцлог бол Улсын Их Хурлын Тамгын газар болон Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний статистикийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээрээ иргэдэд мэдээлэл хүргэж байна.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Улсын Их Хурлын дарга номын худалдааны асруудаар явж танилцсан. Энэ үеэрээ

“Илүү их уншъя” уриатай Үндэсний номын баяр тавдугаар сарын 26, 27, 28-ны баасан, бямба, ням гарагт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Номын баярт 300 гаруй уран бүтээлч, зохиолч, яруу найрагч оролцож, өөрсдийн бүтээлээ борлуулж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

95d43fa021654f6eb91352ed526468cb

9408d7dfd37345429979ee3165ab2c51

b0e0d4331b6148f4902b15ffe5137d74

5c02d706d8624e05aea2e581b71d1e57

7376f7936b884cd0b05c94b98210d265

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.