СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
10 сарын өмнө

НЗДТГ, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Өмгөөлөгч-Танд тусалъя 2023” өдөрлөгийг зохион байгуулжээ.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус өдөрлөг тавдугаар сарын 25-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болсон байна.

Өдөрлөгт:

  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
  • Цагдаагийн ерөнхий газар
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
  • Архивын ерөнхий газар
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Монголын хуульчдын холбоо, Монголын олон улсын арбитр
  • Монголын нотариатчидын танхим
  • Их засаг олон улсын их сургууль
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид, өмгөөллийн хуулийн этгээдүүд оролцож, аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.