СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-24

Б.Болор-Эрдэнэ: БЗС-гаас авсан зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ 2016 онд Английн Оксфордын их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч байсан талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон.

Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр өөрийн цахим хуудастаа албан ёсны байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100 хувь тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудлаас болоод сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлагад орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь .

Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн.

Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэн дээ.

2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан.. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна.

Та бүхэн мэдэж байгаачлан дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр өндөр үнэ өртөгтэй байдаг. Оксфордын их сургуулийн хувьд сургалтын төлбөрөөс гадна коллежийн төлбөр байдаг бөгөөд Оксфорд хот Англи улсдаа амьдрах зардал өндөртөө ордог хотуудын нэг.

2016 онд БЗС-ээс авсан 32,000 ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипендийн тэтгэлэгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй.

Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. .

БЗС-ийн асуудлыг хөндсөн, шүгэл үлээж энэ их авилгал, бугшсан асуудлыг гаргаж ирж байгаа сэтгүүлчид, иргэдэд баярлаж байна. Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн систем энэ шүү дээ. Энэ системийг өөрчлөхгүйгээр, адилхан хүмүүс төрд оршсоор байгаа цагт хэзээ ч цэвэрлэгдэхгүй. БЗС улам нээлттэй, ил тод, цахим болж шударгаар шалгуур хангасан залууст тусалж, эдгээр залуучууд төрд орж ажиллаж, төрийн албанд шинэ хуудас авчраасай гэж хүсэж байна" гэжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
192.82.78.214

Оюунэрдэнэ ЕС-ын НУА байхдаа чи тэтгэлэг авсан биздээ. Тэрийг чинь найзууд чинь хэлж яриад явдаг шүү. Бузаруудаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.