СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-23

Нийгмийн даатгалын сангийн мэдээлэл шилэн боллоо

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
11 сарын өмнө

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж төрийн мэдээллийг нээлттэй, ил тод болгох, цахимжилтыг эрчимжүүлэх, хүнд суртлыг арилгах зорилгоор “Шил” ажиллагааг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нээлттэй мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор Засгийн газрын тусгай сангуудын 2008 оноос хойших мэдээллийг www.shilen.gov.mn вебсайтад нийтэлж байна.
Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын 5 төрлийн, тухайлбал буюу тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сангийн 2008-2022 оны мэдээллийг шилэн болголоо.

Эдгээр сан тус бүрийн (1) орлого, зарлагын гүйцэтгэл болон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авсан хүний тоо, (2) нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө, (3) Засгийн газрын бонд гэсэн 3 төрлийн 5144 мэдээллийг ил тод, нээлттэйгээр олон нийтэд хүргэж байна.
Түүнчлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-8.6 дахь хэсэгт заасан 68 төрлийн болон Засгийн газрын 2022 оны 232 дугаар тогтоолоор баталсан “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ын дагуу 16 нээлттэй мэдээллийг байгууллагынхаа цахим хуудас болон "Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем"-д байршуулаад байна.
Иргэд, даатгуулагчид, ажил олгогчид Та бүхэн www.shilen.gov.mn вебсайтын “Нээлттэй мэдээлэл” хэсгээс нийгмийн даатгалын сангийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.