СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-18

АН-ын дарга Лу.Гантөмөр “алаагүй баавгайнхаа арьс”-ыг арваад хуваачихсан гэв үү?!

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

“...Олоогүй олз”-ыг манайхан“...Алаагүй баавгайн арьс”-тай зүйрлэж цэцэлдэг. “Монгол хэлний их толь”-д ингэж тайлбарлажээ. Гэхдээ энэ зүйрийг Оросын, бас Францын үлгэрч, зохиолчдоос гаралтай гэдэг юм байна. Гэсэн ч бид “...Алаагүй баавгайн арьсыг хуваах” гэдгийг шууд ойлгоно. Хэрэглээд сурчихсан. Тэгвэл өнөөдөр энэ зүйрийг улс төрийн сөрөг хүчин АН-ын дотоодод болж буй үйл ажиллагаатай холбож хэрэглэхээс аргагүй болов. Учир нь утга авцалдаа нь яг нийлж буй юм.

АН-ынхан хэд хуваагдаад хэдэн жил ч болчихсон юм, бүү мэд. Нэг хэсэг нь хоёр жил гэдэг. Нөгөө хэсэг нь таван жил гэдэг. Ямартай ч ингэж эв түнжин муудаж, намаараа шахам улс төрийн тойргийн гадна явж ирсэн. Харин саяхнаас энэ нам их улс төрдөө эргэж ирлээ.

Гэхдээ байраа олох гэж баахан удах бололтой. Юу гэвэл, АН-ын дарга Лу.Гантөмөр салж одоод эргэж намаа бараадаж байгаа олон фракц бүлгийнхээ учрыг олох гэж багагүй мунгинаж буй аж.

Тэрбээр өчигдөр, уржигдархан С.Эрдэнэтэй уулзахдаа өгсөн ам нь АН даяар гэрлийн хурдаар тарлаа. . Тэр уулзалт дээр нь арлын орноос ирээд АН-аас нэр дэвшиж УИХ-д сууж байсан эрхэм хамт байжээ. Гол нь Лу.Гантөмөр С.Эрдэнэ хоёрын тохироог сонссон АН-ынхан ихэд дургүй байна. Ялангуяа Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгч нар, тэдний фракцынхан нэлээд бухимджээ. Уурлаж бухимдсан эдгээр фракцаас “...Лу.Гантөмөрт хариуцлага тооцъё” гэдэг санал гарсан байна.

Гэвч “...Овоо босгоогүй бол шаазгай суухгүй” гэдэгчлэн Лу.Гантөмөр өөрөө зүгээр суухгүй байгаа аж. Тодруулбал, . Наад зах нь “..АН-ын генсек болгоно” гэж таван хүнд, “...Хотын даргаар тавина” гээд дөрвөн хүнд амлачихжээ. Энэ мэтээр цувуулаад бичвэл үлдсэн албан тушаал үгүй аж. Уг нь улс төрийн сонгуулийн дүнг ямар ч Ванга таахад хэцүү гэдэг. Тэр тусмаа ялалт, ялагдлыг хэн ч мэдэхгүй. Гэтэл Лу.Гантөмөр аль хэдийнэ “...Бид ялав” болчихоод албан тушаал тараагаад эхэлсэн нь ёстой л “..Алаагүй баавгайн арьс”-ыг хувааж буй явдал болоод байна. Тэр тусмаа албан тушаал бүр дээр арваад “кандидат”-тай болчихсон гэж байгаа юм шүү.

Гэвч “...Монгол жижигхэн” гэдэг нь оргүй үг биш аж. Лу.Гантөмөрийн амлалтыг бүгдээрээ мэдчихээд мань эрийг бүлтэлзүүлээд эхэлсэн байгаа юм. Магадгүй, сонгуулийн “халуун” эхлэхээс өмнө солио сэлгээ яригдаад эхэлж мэдэхээр л болж буй бололтой, АН-ын даргын суудал дээр.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
66.181.177.206

мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Мөрөөдөөд байж байхаас

Зочин
10 сарын өмнө
173.28.91.131

Амны билгээс Ашидын билэг гэдэг…. Сайн л байна…

Зочин
10 сарын өмнө
103.20.152.49

erool bat orchih ardchlal mand tuugai

Балдан
10 сарын өмнө
124.158.66.147

ГҮТГЭЛЭГ. Гантөмөр тэгж хөнгөдөх нөхөр биш:

Зочин
10 сарын өмнө
66.181.161.30

Хаха. Энэ нам бүткүнээ. 69 тэрбмын схемшд.

B.zochin
10 сарын өмнө
66.181.161.15

Буруу замаар будаа тээж эхлэх нь.Эрдэнийг их өргөөд эхэлбэл өөрөө хөмрүүлнэ дээ?Ер нь гишүүд, ҮБХороо, анхан дунд шатны дарга нартайгаа зөвлөлдөж асууж хуралдахгүйгээр явбал том алдаанд хүрнэ шүү.

5464
10 сарын өмнө
202.179.3.85

Гантөмөр тэгж хүндээ хөнгөнөөс өгөхгүй ээ

Зочин
10 сарын өмнө
202.9.46.174

АН ялж олонхи болох нь өнгөрсөөн. МАН л ялалт байгуулна

Ц. Ядамсүрэн ( тэнгэр сахиус)
10 сарын өмнө
192.82.77.19

АЛААГҮЙ БААВГАЙН АРЬСЫГ ХУВААГЧДАД АЛСААС ХЭЛЭХ ҮГ МИНЬ: АН ЫН ДОТОР УГААС ИЙМ АЛБАН ТУШААЛЫН ЦАГААН СОЛИО БАЙДАГ БАЙСААР ИРСЭН УЧРААС ЭДНИЙД ОЛИГ ӨНГӨ ХОЁР ТОХИРОХОО БОЛЬСОН . НЭГ ГАЙГҮЙ ЗАЛУУ ДАРГАТАЙ БОЛЛОО ГЭСЭН ЧИН ОДОО ТҮҮГЭЭРЭЭ ОРОЛДООД ЭХЛЭВ ШҮҮ . ГАНТӨМӨР ЯАГААД Ч ТИЙМ ЮМ ХИЙХ ХЭЛЭХ ХҮН БИШ. ЭДНИЙХ ГАДНАА ГҮТГЭХ СЭТГЭХ СЭВЭХ ЮМ ОЛДОХОО БАЙХААР ДОТРОО ГҮТГЭЭД МУРИАД ЭХЛЭВ ШҮҮ . ИЙМ ТЭНЭГҮҮДЭД УЛСЫНХАА ТӨР ЗАСГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ӨГӨХ ЗОРИГ ЗҮРХТЭЙ АРД ТҮМЭН БАЙХ УУ ???

Зочин
10 сарын өмнө
202.126.88.202

Намайг УИХ-ын дарга болгоно гэчихээд, бас Эрдэнээд амалчихсан юм уу? Итгэлтгүй амьтан байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.