СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрээн хот монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудал бэлджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны 08:00 цагт нээгдэх юм. Эхний ээлжид манай улсаас 300 зорчигч автобусаар тус хот руу нэвтрэх бөгөөд монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлыг бэлджээ.

Доорх жагсаалтаас харахад зочид буудлуудын өрөөний дундаж үнэ 45-288 юань байгаа юм. Харин Монголбанкны өнөөдрийн ханшаар нэг юань 508 монгол төгрөгтэй тэнцэж байна.

Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэхэд үйлчлэхэд дараах журмыг баримтална:

-БНХАУ-ын гаалийн аппликэйшныг ухаалаг гар утсаараа эсвэл цаасан хэлбэрээр англи болон хятад хэл дээр бөглөж, урьдчилан мэдүүлнэ.
-Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээний сөрөг хариутай байна. Коронавирусийн халдварын халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн болон PCR шинжилгээний хариу эерэг гарвал Хятадын хилээр нэвтрүүлэхгүй. 
-БНХАУ-д зорчоод буцаж ирж буй монгол иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө.
-Монгол Улсад ирэх хятад иргэд эрүүл мэндийн асуумж бөглөж хил нэвтэрнэ. 
-Ням гаргаас 8-аас доош хүний суудалтай, 20 машиныг өдөрт хилээр нэвтрүүлнэ. Суудлын автомашинд авч явах ачааны хязгаарыг хатуу баримтална. Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын талын түншээрээ дамжуулан тус улсын гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ.
-Эрээн хот руу өдөрт нэвтрэх ачаа тээврийн 100 машины бүртгэлийг Замын-Үүд дэх АТҮТ хариуцна. Монгол жолооч нар хил гараад тусгаарлагдахгүй. Өөрсдөө ачаагаа ачна. Хилээр нэвтрэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR  шинжилгээний сөрөг хариутай байх шаардлагатай.
-Ачаа барааг машины заагдсан даацаас хэтрүүлэхгүй байна. Даац хэтэрсэн бол Эрээн хотын гаалийн ухаалаг систем гаргахгүй. Орж ирж буй барааны хадгалах хугацааг шалгах, халдваргүйжүүлэлтийг гаалийн байгууллага холбогдох журмын дагуу хийнэ.

-Хуучин загварын "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүй гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хархүү
1 жилийн өмнө
202.9.40.237

Хятад улсаас орж ирж буй иргэд асуумж бөглөнө. Гэнэ. Харин ч голомт нутгаас орж ирж буй учир ПСР өгдөггүй юм уу. Солиорсон юмнууд.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.