- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Жагсаал болж буйтай холбоотойгоор Сүхбаатарын талбайн төвд эмнэлгийн 3 баг, мөн нөөцөд 3 баг бэлэн байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Цаашилбал, шаардлагатай тохиолдолд 30 минутад 8 баг дуудахад бэлэн. Үндсэн тусламжаар мөн 103-ийн дуудлагад 48 баг үйлчилж байна гэв.
Эмнэлгийн багийнхан 18 настай эмэгтэйн хөл гэмтсэн тул ГССҮТ-д хүргэжээ. 18 настай эмэгтэй ухаан алдсаныг Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хүргэжээ. Мөн 32 настай эрэгтэйн хумс хугарсан, 30 настай эрэгтэй цээжиндээ зөөлөн эдийн гэмтэл авсан, 16 настай эрэгтэйн хөл гэмтсэн, 29 настай эрэгтэйн даралт ихэссэн зэрэг дуудлагад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ.
Төрийн ордноос гарч ирсэн эмнэлгийн машинаас зүүгдэж гэмтсэн иргэнийг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.