СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-02

МҮЭХ: Нүүрсний хулгайг шийдэхгүй бол Монгол дахь БНХАУ-ын ЭСЯ-нд хандана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

МҮЭХ-ноос Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө, нүүрсний хулгай зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-. Шүүх хяналтын байгууллагаар явж байхдаа ч тухайн хүүгүй мөнгөө ашиглаж байна. Хуулиар дамжуулж хэдэн их наяд, тэрбумын төгрөгийг хулгай хийж байгааг засах цаг болсон. Иймд зээлийн тухай хууль, банкны тухай хуулийг эргэн харж, засаж залруулах ёстой гэж үзэж байна. Нийтийн сангийн мөнгө болох Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Нийтийн сангийн тайланг олон нийтэд мэдээлэхийг хүсэж байна.

Дараагийн асуудал бол, нүүрсний хулгайн асуудал. Их хэмжээний нүүрсийг тонон дээрэмддэг сүлжээ байна. Үүний цаана төрийн захиргааны бүх албан хаагчдын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө гэж яригддаг. Хилээр ямар баялаг гаргаад, зөөгөөд байгааг нь тодруулах шаардлагатай.

1072 хувьцааг аваад дөрвөн жил болж байна, иргэд ногдол ашиг гэсэн зүйл авсангүй. Гэтэл үүнийг цөөн хэдэн хүмүүс нийлж сүлжээ байгуулж, хулгайлдаг мафи үүссэн. Нүүрсний мафийг дийлэх боломжгүй гэсэн яриа хүртэл гарсан байна. Монгол Улс асар их баялагтай ч иргэд нь маш ядуу болсон нь үнэн. Цалин хөлсийг шийдье гэхээр мөнгө байхгүй гэж бидэнд хэлдэг. Бид баялгаа авч чадахгүй байна. Баялгийнх нь толгой дээр хэдэн луйварчид очоод суучихсан. Энэ бол хоосон улс төржилт биш.

Сүүлийн арав гаруй жил хилээр 2-5 сая тонн нүүрс гаргасан. Хөндлөнгийн шинжээч, хяналтынхан ажиллахгүй бол нийгмийн зүгээр нэг сенсааци болгоод дарах болов уу гэж эмээж байна. Саяхан нэг сарын хугацаанд экспортыг хоёр дахин нэмлээ гэж мэдэгдлээ. Өмнө нь байсан хүмүүс яагаад үүнийг хийхгүй байсан юм бэ. Миний сонссоноор УИХ-ын 10-20 хүмүүс хамгаалдаг, мэддэг гэсэн. Нүүрс гарахгүй байна, мөнгө алга гэж олон жил ам тагласан. Үүний цаана маш том сүлжээ бий. Хууль хяналтын байгууллага, ТЕГ, Хил гааль, АТГ бүгд мэдэж байгаа. Олон нийтийн төлөөллийн оролцоотойгоор хяналтыг бий болгох хэрэгтэй байна.

Манай улс баялгийн хараалд өртчихсөн байна. Баялгийн үр өгөөж ард түмэнд хүртэхгүй 30 жил боллоо. Ард түмэн шилний цаанаас чихэр долоож, зарим нь нүүрсээр хагартлаа баяжиж байна. Энэ их мөнгө эдийн засгийн ур мөр үлдээнэ. Хэдэн тонн түлш зарцуулсан, хэдэн тонныг хилээр гаргасан гэдгийг тооцоолоод үзэх боломжтой гэж харж байна. МҮЭХ-оос энэ нүүрсний хулгайн асуудлыг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв гэсэн юм. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.23.1

Маш зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.