СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-28

Ж.Ганбаатар: Ангарскт гарсан гал Монгол руу нийлүүлж байгаа шатахуунд доголдол үүсэх хэмжээнийх биш

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ОХУ-ын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт өчигдөр гал түймэр гарсан тухай бид мэдээлсэн. Тус түймрийн улмаас манай улсад нийлүүлэгдэх шатахуун тасалдах эрсдэл үүсэх эсэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараас тодрууллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар:

-Ангарскийн асуудлаар өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүмүүстэйгээ ажиллалаа. Ирж байгаа бодит мэдээллийг та бүхэнд өгөхөд Ангарскийн АИ-92, А-80, дизель түлшийг нэрэх үйлдвэр үйлдвэрт гал гараагүй. Үйлдвэрийн хашаанд байдаг жижиг цехүүдэд гал гарсныг бидэнд хэлсэн. Гал богино хугацаанд гараад, богино хугацаанд унтрааж чадсан байна.

Ангарск бидэнтэй цагийн зөрүүгүй ч удирдлага нь Москвад байдаг. Москвагаас 15:00 цагийн үед мэдээлэл аваад өөрийн сувгуудаар дамжуулан хүргэх болно. Бидэнд өгч байгаа

Шатаж дэлбэрэх бодис учраас үйлдвэрт гал ихээр гарсан тохиолдолд тийм хурдан хугацаанд унтраах боломжгүй гэдгийг та бүхэн сайн ойлгож байгаа байх гэсэн юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.75.178

Бёнзин, Дизелийн түлшний хамгийн багадаа нэг улирал, цаашлаад хагас жилийн улсын хэмжээнд хэрэглэх улсын буюу төрийн мэдлийн нөөц хадгаламжтай болох төрийн бодлого хэрэгтэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.