Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол болно
НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол нөгөөдөр буюу лхагва гарагийн 13:00 цагт явагдана.
Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.
Энэ удаагийн тохиролд 2022 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгэгдсэн бүх баримт оролцоно.
Ташрамд дурдахад, есдүгээр сарын баримтаар явуулсан тохиролд 36,499 азтан тодорсон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.