СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Их Британийн дараагийн Ерөнхий сайдаар Риши Сунак тодорчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Их Британийн эрх баригч Консерватив нам Сангийн сайд асан Риши Сунакыг намынхаа удирдагчаар сонгосноор тэрээр тус улсын дараагийн Ерөнхий сайд болох нь тодорхой боллоо.

Ийнхүү ноён бөгөөд 42 настай тэрээр мөн өнгөрсөн 200 жилийн хамгийн залуу удирдагч болж байна.

Дөнгөж өнгөрсөн сард түүнийг ялж, Ерөнхий сайдаар сонгогдоод байсан Лиз Трасс огцрох болсноо өнгөрсөн долоо хоногт зарласны дараа аль хэдийн хагаралдан хуваагдсан Консерватив нам түүний орны хүнийг сонгох шаардлагатай болсон. Тэгвэл Риши Сунакын цорын ганц өрсөлдөгч Пенни Мордаунт нэр дэвшихийн тулд хангалттай санал авч чадаагүйн улмаас нэрээ татаж, улмаар Сунак санал хураалтгүйгээр ялалт байгуулжээ.

Үүний дараа тэрээр олон нийтэд хандсан анхны мэдэгдэлдээ "Их Британи агуу орон хэдий ч бид эдийн засгийн гүн гүнзгий сорилттой тулгараад байна. Одоо бидэнд тогтвортой байдал, эв нэгдэл хэрэгтэй. Би нам болон улс орноо нэгтгэх явдлыг нэн тэргүүнд тавих болно" хэмээсэн байна.

Ноён Сунак одоо III Чарльз хаанд бараалхаж, шинэ Засгийн газраа байгуулах бөгөөд Лиз Трасс өнөөдөр эрх мэдлээ шилжүүлж өгөх төлөвтэй байна. Гэхдээ энэ жилийн гурав дахь Ерөнхий сайдын өмнө асар том сорилтууд хүлээж байгаа юм. Тэрээр хатагтай Трассын танилцуулсан эдийн засгийн хөтөлбөрийн улмаас уналтад орсон зах зээлийг сэргээхийн зэрэгцээ дотроо хагаралдаж, сөрөг хүчний өмнө нэр хүнд нь унасан намаа нэгтгэх хүнд хэцүү үүргийг хүлээгээд байна.

ч Их Британи улс Украины дайн, "Брексит" зэргээс үүдэлтэй эдийн засгийн өргөн хүрээний хямралд нэрвэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: AP, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.