СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШӨХТГ-аас торгууль ногдуулсан арилжааны банкнууд Захиргааны хэргийн шүүхэд ханджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны 01/07 дугаар удирдамжийн дагуу арилжааны банкнуудаас аж ахуй нэгж, иргэдэд олгож буй зээлийн шимтгэлийн хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх банкны үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банканд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны аргыг хэрэглэсэн нь тогтоогдсон тул “Ариг банк” ХХК, “Хаан банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хас банк” ХХК, “Богд банк” ХК, “Голомт банк” ХХК, “Капитрон банк” ХК, “Төрийн банк” ХХК тус бүрийг 20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаварыг арилгах хугацаатай албан даалгавар хүргүүлсэн.

Гэвч нэр бүхий арилжааны 9 банкнаас уг шийтгэл, албан даалгаварыг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж, банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт нартай хамтран ажиллах гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авахаар болжээ. Өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт нар нь Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх дээр банкнуудын зээлийн шимтгэл нь хууль бус болохыг тогтоолгож ажиллаж байсан туршлагатай өмгөөлөгчид юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.