СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийг дэлхий дахинд сайн дурын хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэдэгдэлд гарын үсэг зурлаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр “Хөгжлийг дэлхий дахинд сайн дурын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хамтарсан мэдэгдэл”-д Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нильс Аннен нар гарын үсэг зурлаа.

ХБНГУ-ын Засгийн газрын 2008 оноос эхлэн хэрэгжүүлж буй тус хөтөлбөр нь залуучууд хоорондын соёлын солилцоог дэмжих, харилцан суралцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод залуу үеийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд тус хамтарсан мэдэгдлийг байгуулснаар .

Хөтөлбөрт хамрагдсан залуучуудын хувьд герман хэл, соёлтой танилцах, нийтийн сайн сайхны төлөөх байгууллагад ажиллах, туршлага  хуримтлуулах зэрэг ач холбогдолтой юм. Уг хөтөлбөрийн дагуу Монгол Улсад соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагад ажиллах зорилгоор ХБНГУ-ын 18-28 насны залуучууд хүрэлцэн ирэх боломжтой ажээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.