СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НХААГ-ын мэргэжилтэн хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр ханджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын мэргэжилтнүүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сард бусдаас хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдсон хүмүүс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр НПГ-т хүсэлт гаргасныг тус газрын хяналтын прокурор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

НХААГ-ын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Ариунсанаа нийслэлийн Замын хөгжлийн газраас энэ оны хоёрдугаар сарын 25-нд зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай, Хан-Уул дүүргийн нутаг, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талаас Б.Шаравын гудамж хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажилласан байна. юм. Боловсролын ерөнхий газрын Боловсролын сургалтын байгууллагын их засварын явцын гүйцэтгэл, санхүүжилт, судалгааны мэдээ тайлангийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн Л.Одхүүгээр дамжуулан хахууль авах саналаа “Мега титан” компанийнханд илэрхийлсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон аж. Улмаар үеэл дүү Э.Оюутцэцэнгээр дамжуулан хахуулийн мөнгөө А.Ариунсанаа авсныг АТГ-ынхан тогтоосон гэнэ.
Харин юм байна.
Прокурорын байгууллага энэ сарын 19-23-нд мөрдөн байцаалтын 2486 хэрэгт хяналт тавьж, 267-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Тодруулбал, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154, өмчлөх эрхийн эсрэг 89, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 36, авлигын 12, амьд явах эрхийн эсрэг 11, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг тав, мөнгө угаасан хоёр, татвар төлөхөөс зайлсхийсэн нэг хэрэг багтжээ. Авлигын 12 хэргийн нэг нь дээрх НХААГ-ын албан тушаалтан холбогдсон үйлдэл бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх маргааш хэлэлцэхээр товлоод байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.