СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр шүүгч Д.Мөнхтуяаг сонголоо

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр болжээ. 

Тус зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний байршлыг тогтоох асуудлыг Улсын дээд шүүхтэй зөвшилцсөн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.” гэж заасны дагуу Шүүх байгуулах тухай хуулийн төсөлд холбогдох судалгаа, мэдээлэл, танилцуулгыг танилцуулж, санал солилцсон байна.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДАШДОРЖИЙН МӨНХТУЯА

Дашдоржийн Мөнхтуяа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчээр 9 жил 5 сар ажиллаж байна.

- 2016-2019 онд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн;

- 2014-2016 онд “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүн;

- 2016-2018 онд Монголын шүүгчдийн холбооны Улсын дээд шүүхийн салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн;

- 2020 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн гишүүн;

- 2021 онд Нийт шүүгчийн Анхдугаар чуулган зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч;

- 2022 онд Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх арга зүйг тодорхойлох, мэдээллийн дэд бүтцийг оновчтой болгох, холбогдох журам, баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар тус тус сонгогдсон болон томилогдон ажилласан.

- 2013-2017 онд Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;

- 2015-2016 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн /IDLO хэрэгжүүлсэн/ Сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн сургагч багш;

- 2014-2016 онд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, Нотариатын танхимын дотоод сургалтад “Хуульчийн ёс зүй”, “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шийдвэр гаргах эрх”, “Нотлох баримт бүрдүүлэх зарчим” сэдвийн сургагч багш;

- 2014-2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Улсын дээд шүүхээс зохион байгуулдаг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан дотоод сургалтуудад “Улсын бүртгэлийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Татварын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Шүүхээс хууль тайлбарлан хэрэглэхэд анхаарах асуудлууд”, “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын агуулга”, “Нотлох баримтыг үнэлэх онол, практикийн асуудлууд” зэрэг сэдвийн давтан сургалтын багшаар тус тус ажилласан.

- 2013 онд “Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний бага хуралд “Ашигт малтмалын эрх зүй дэх өмчийн эрхийн зарим асуудал”;

- 2014 онд “Захиргааны хэргийн шүүх 10 жил” Олон улсын онол практикийн бага хуралд “Захиргааны эрх зүй дэх “functus officio” зарчим ба захиргааны албан тушаалтны “шийдвэрээ хүчингүй болгох” эрхийн зарим асуудал”;

- 2016 онд “Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын менежментэд тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” онол практикийн бага хуралд “Төрийн албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг шүүхээр шийдвэрлэж буй практик, анхаарах асуудлууд”;

- 2018 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний II хуралд “Захиргааны эрх зүй дэх обьектив, субьектив эрхийн зарим асуудал: Албан тушаалтны эрх “хуулиар зөвшөөрөгдөөгүй бол хориглогдох” зарчимд үндэслэгдэх нь”;

- 2021 онд “Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд” Олон улсын эрдэм шинжилгээний III хуралд "Засгийн газрын шийдвэрт шүүхийн хяналтыг хэрэгжүүлж буй Монгол Улсын практик, зарим асуудал" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, хэвлүүлсэн. Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн хүрээнд “Ашигт малтмалын эрх зүй” гарын авлагыг 2014, 2017 онд хамтран бүтээж хэвлүүлсэн байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.