СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-14

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг шинэчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд танилцуулжээ. 2005 онд баталсан тус журамд нийт дөрвөн удаа өөрчлөлт орж байсан юм.

Монгол Улсын нийт хүн амын 45.3 хувь нь амьдарч байгаа нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх газруудын тоо жил ирэх бүр нэмэгдэх болсон. Өдгөө худалдааны 7,230, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 3,699, ахуйн үйлчилгээний 2,775, авто үйлчилгээний 1,302, зочлох үйлчилгээний 789, чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээний 374, тоглоомын төвийн үйлчилгээ 90, соёл урлагийн үйлчилгээ 30, нийт 16,289 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Иймд үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаанд зохицуулалт хийх, өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх зорилгоор тус журмыг шинэчилж байгааг тодотгосон юм.

Журмын төсөлтэй холбоотойгоор төрийн болон төрийн бус 30 байгууллагаас 79 санал ирснээс 51 саналыг тусгаж, есөн саналын дагуу холбогдох заалтыг хасаж, 19 саналд тайлбар өгсөн байна. Мөн журмын төслийг байгууллагын цахим хуудаст 150 хоног байршуулж, 283 иргэн санал өгснөөс 70.7 хувь нь төслийг дэмжиж, 9.9 хувь нь холбогдох санал өгчээ. Түүнчлэн худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан дүүрэг бүрд цахимаар долоон удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. байна.

Журам нь 10 бүлэг, 177 заалттай бөгөөд журамд стандартаар тогтоосон болон нийгмийн хөгжилтэй уялдан нийтийн хүртээл болсон, хөгжиж байгаа нийт найман төрлийн 82 үйлчилгээний ангиллыг нарийвчлан тусгажээ. Тухайлбал, ая тухтай дэлгүүр, кофе шоп, хумс засал, саун, бассейн, чийрэгжүүлэлтийн төв, мөсөн гулгуур, алжаал тайлах төв, тоглоомын төв, соёл урлагийн сургалтын газар, хайпермаркет, супермаркет, үзүүлэнгийн танхим, аутлет,  бутик зэрэг ангиллыг,  

Зөвлөлийн хурлын гишүүд худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн үйл явцыг шилэн болгож, дүүргүүдэд байдаг Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцолсон юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төслийг редакцын засвартайгаар НИТХ-д өргөн барихаар болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.