АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-05-11

МҮБХ: Уучлалт гуйсан тул таван бөхийн барилдах эрхийг сэргээв

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 долоо хоногийн өмнө

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

Үүнд: Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийг 100 хувийн саналаар батлав. Мөн ёс зүйн дүрмийг 100 хувийн саналаар хэлэлцэн баталжээ.

Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100 хувийн саналаар батлав.

Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88.2 хувийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.

Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100 хувийн саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.

Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасжээ. 

Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94.1 хувийн саналаар зургаан сараар хасахаар тогтсон байна. 

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Huz
1 долоо хоногийн өмнө
66.181.184.136

Haha manaid amar yumaa uuchilaarai geed erhee sergeelii

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.89.75

Энэ бөхчүүд шийтгэлийн хугацаа дуусаад уучлал гуйсан байх.

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.95

Улсын баяр наадамд 4 давсан арслангууд хуучин хэвээрээ барилдана гэсэн үгүү. Шинээр эрэмбэлэхгүй гэсэн үгүү

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.90.63

naadam dohoj bhad hereggvvvlbyum hiisen bn batsaihan uuchlal guilgaad naadam dohson yum barilduulj bolohgv gejvv

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.160.7

batsuuriig erhiig hasaach ulaam tsai tsohson

Зочин
1 долоо хоногийн өмнө
103.229.120.47

бас л сайхан бөхчүүдийг допинг гэх хуурмаг зүйлээр 4 жилээр эрхийг хасч хохироох шийдвэр гаргаж ээ Энэ МҮБХ г татан буулгаач ээ Хэдхэн хүн нийлээд л төрийн хууль цаазаас давсаншийдвэр гаргаж байх арай дэндлээ

МҮБХ ыхонд
1 долоо хоногийн өмнө
103.229.120.47

барилдаан дээрээ улайм цайм хүнийг тархи руу цохиж ухааныг нь балартуулсан Батсуурын эрхийг хасаач ээ Аль аймагийн бөхчүүдэд үйлчилдэггүй аль нутгынханыг болхоор 4-8 жилээр эрхийг хасаад бгаа Ийм завхарсан шийдвэр гаргаад баруун зүүнээр нь талцуулаах будлиан хутгаад бнаа МАГАЛЖАВ аа чи

Бат
1 долоо хоногийн өмнө
122.201.22.247

Батсуурийн эрхийг хасаач байнга хэл ам зодоон хиых юм нэг өдөр ТБаярын араас орох вийдээ

Зочин
1 долоо хоногийн өмнө
66.181.161.51

Зөв

Зочин
1 долоо хоногийн өмнө
202.126.90.39

Batsuuriin iin vildliig yah gj bgaan mongogvv ni hohirj mongo erh medeltei ni tanhairj boldog ymuu

Зочин
6 хоногийн өмнө
66.181.161.53

Ouyunbold ged nuhur haanaas ch uym 1 shiidber duuldaad bh uym. Ter olon uls gesen gazarr ni doping gj meddeggmeddeggui uym bolobuu. Hugiin Bateman b

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.