СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-14

Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилсон. Тэрээр ажлаа хүлээн авчээ. 

Л.Баярмандал уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/.  ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн.

Тэрбээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын  Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд Сүмитомо Корпорацид Менежер, 2011-2014 онд “Прайм Алянс” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2014 онд “УСУ Койл” ХХК-д Гүйцэтгэх захирал,  2014-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Газрын тосны газарт Судлаач ажилтан, 2017 онд Геологийн судалгааны төвд Судлаач ажилтан, 2017 онд  “ЭТТ Майнинг” ХХК-д Зөвлөх,  2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд Орон тооны бус зөвлөхөөр ажиллажээ.

Ашигт малтмал газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдааны шийдвэрээр УБТЗ-ын даргаар томилогдсон юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.