Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ бүх сараар нь идэвхжүүлээрэй

Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг И-Баримт аппликэйшн болон И-Халамж системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой болжээ.

ХНХЯ-наас гаргаад байсан зохицуулалтад хүүхдийн мөнгө авах хүсэлтээ сар, сард нь илгээх байсан учир иргэдэд чирэгдэл учруулах магадлалтай гэж үзэн илүү хялбар арга бий болгох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон юм. Тэгвэл Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд нэмэлт хөгжүүлэлт хийж, нэг дор бүх сарыг идэвхжүүлэх боломжтой болгожээ.

.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: “Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгджээ. Эдгээрээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон” гэжээ.

Хүүхдүүдийн 100 000 төгрөгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл бэлнээр авах боломжтой. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулж, 50 мянган төгрөгийг бэлнээр авах юм.

271243776 406723317805941 2962193429122882735 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.