?LIVE: Д.Гансүрэн: Д.Монголхүү, Э.Одбаяр нарын байдал хэрээс хэтэрч байна
“Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс "No double standart" хөдөлгөөний залуус ард иргэдийг жагсаал, цуглаанд уриалан дуудаж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийв.
"Хөх монгол" бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн:
-Д.Монголхүү, Э.Одбаяр нарын байдал хэрээс хэтэрч байна. Тэдний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхийг бид эсэргүүцээгүй. Харин залуучуудыг турхирч, "Гараад ир" хэмээн жагсаал, цуглаанд уриалж байгаа нь хэрээс хэтэрч байна. Хэний даалгавраар, яах гэж жагсаал, цуглаан хийж байгааг мэдэж байна. Ард иргэдийг үймээн, самуунд татах гэсэн үйлдлээс болж, тэд биш жирийн иргэд хохирох вий гэж сэрэмжлүүлж хэлмээр байна.
Хот айл муудалцахад холын дайсан баярладаг юм. Улсыг тогтворгүй болгох үймээн самуунд уруу татах чинь эцэстээ эгэл жирийн аавын хүүхэд, ард иргэдийг хохироодог шүү. Ингэж турхирчихаад сүүлд нь хаяад явдаг, арчаагаа алддаг.
Та нар "No naadam" гээд Монголчуудын наадмыг хийлгээгүй. Монголын өв уламжлал, үнэт язгуур зүйл рүү халдаж байгаа. Та нар удахгүй "No tsagaan sar" гэх үү. Ингэж монголчуудыг хагалахгүй ээ. Төр төмөр нүүрээ харуулаач ээ. Хууль, хүчний байгууллага яагаад хараад зүгээр суугаад байна вэ. Яагаад гэнэт Казакстан улсын араас идэвхжив" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.