СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-29

🔴 LIVE: Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлсэн 21 настай хоёр залууг гэрийнх нь гаднаас баривчилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг суллахыг шаардаж, Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлсэн Ц.Жаргалсайхан, А.Дөлгөөн хэмээх 21 настай хоёр залууг цагдаа нар өнөөдөр өглөө гэрийнх нь гаднаас баривчилж, БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтэст авчирчээ. 

Мэдүүлэг өгөөд гарч ирсэн Ц.Жаргалсайхан болон түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам нартай ярилцлаа. 

Ц.Жаргалсайхан: 

-Сүхбаатарын талбайд бид өчигдөр бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Гэтэл тэдний /цагдаа.Сур/ хэлж байгаагаар уриа, лоозон ашиглаж, олон нийтийг жагсаал, цуглаанд уриалсан хэмээн өнөө өглөө биднийг гэрийн гаднаас баривчилсан. Машины багаажинд хов хоосон цаасан хайрцаг байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хааж байх шиг байна. 

-Та хоёртой цуг нэг ахимаг насны хүнийг баривчилсан гэсэн? 

-Тэр манай байрны ах юм шиг байна лээ. Картонон цаасан дээр "Хэнтий явна" гэсэн бичиг бичээд явж байсан чинь цагдаа нар хүрч ирээд баривчилсан байна лээ. Цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй гээд. 

Зургийн тайлбар: Иргэн Ц.Жаргалсайхан, А.Дөлгөөн нарын машинд үзлэг хийж буй нь

Өмгөөлөгч А.Пүрэвдулам: 

-Үндсэн хуулинд зааснаар аливаа иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл өнөө өглөө үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө энэ хоёр залууг цагдаагийн газар авчирсан байна. Монгол улсын иргэн үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчлагдмааргүй байна. Машин тэргийг нь хурааж авмааргүй байна. Ер нь сүүлийн үед иргэдийг цагдаа нар сүрдүүлэх байдал нэмэгдлээ. Өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө намайг яллагдагчаар татлаа. 

Б.Билгүүн: 

-Энэ хоёр залууг Сүхбаатарын талбайгаас дагасан юм уу, утсыг нь чагнасан юм шиг байна. Гэрт нь хүртэл үзлэг хийнэ гэсэн байна. Хуулийн мэдлэггүй, эрхээ мэдэхгүй бол гэртээ үзлэг хийлгэх нь л дээ. Өмгөөлөгч А.Пүрэвдуламд хүртэл цагдаагаас зөвлөмж өгсөн байна лээ. Ингэж болохгүй. 

Нэг зүйлийг залруулж хэлмээр байна. Э.Одбаярыг суллаагүй шүү. Эмнэлэгт хэвтүүлсэн. Ингээд араас нь иргэдийг баривчилж байна гэлээ. 

Харин Ц.Жаргалсайхантай хамт баривчлагдсан иргэн А.Дөлгөөн ярилцлага өгөхөөс татгалзлаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.196

Далдайсан бацаанууд

uls toriin orognol hus!!
3 жилийн өмнө
66.181.186.60

unendee hunii erh, erh chuloo ardchilasan niigem gej tsaasan deer bichsen hooson ug bolj dee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.