СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-16

2,134 иргэний газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнгөрөгч баасан гарагт болсон бөгөөд хурлын үр дүнд 2,134 иргэний газар өмчлөлийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

НИТХ-ын 2013 оны тогтоолоор 52 байршилд Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Батлагдсан 52 байршлаас 44 байршил зарлагдаж, иргэдээс хүсэлт хүлээн авах, хүсэлтийг бүртгэн баталгаажуулах, газар өмчлөх иргэдийн сонголт хийх зэрэг үе шатны ажлуудыг цахимаар зохион байгуулан,

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Учир нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн дүгнэлтээр Өндөрхаан уулын байршилд хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр гурав, дөрвөлжин булш 47, Бурхантын аманд дөрвөлжин булш нэг, нийт 51 дурсгал илэрсэн юм. Иймээс 36-р байршлын сонгогдсон 330 нэгж талбарыг суурьшлын бүсээс чөлөөлөх, зайлшгүй тохиолдолд авран хамгаалах малтлага, судалгаа хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Нийслэлийн Засаг дарга зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, Бурхантын аманд сонгогдсон 1,804 иргэн, Өндөрхаан ууланд сонгогдсон 330 иргэний нэгж талбарыг Бурхантын амны нөөц үлдсэн байршилд төлөвлөлтийн дагуу байршуулж, нийт 2,134 иргэний газар өмчлөлийн захирамжийн төсөл боловсруулан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Мөн цахим системээр сонгон шалгаруулалт явагдсан 44 байршлаас дэд бүтэц тавих боломжтой эхний найман байршилд гадна цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажлын зургийн төсвийг судалж, шийдвэрлэхийг даалгажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.