Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал авч байна

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 2021 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 29-ний хооронд иргэд, олон нийтээс цахимаар болон харьяа хороогоор дамжуулан санал авч байна.

Иргэд цахимаар санал өгөхдөө Ulaanbaatar2040.mn эсвэл Manaikhoroo.mn цахим хуудсаар зочлон, товч танилцуулга болон видео танилцуулга цэсийг сонгон, Ерөнхий төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа санал өгөх цэсийг сонгон саналаа өгөх юм. Харин хороон дээрээ очиж санал өгөх иргэдийн хувьд

niislelhil 20211015033451

Санал авч эхэлснээс хойш 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар н байна. Эдгээр иргэнээс ирүүлсэн саналыг нэгтгэн боловсруулж, судалгааны урьдчилсан үр дүнг графикт үзүүлэв.

12 20211015024606

Графикт үзүүлснээр цэцэрлэгийн хүртээмж, авто замын түгжрэл, агаарын бохирдол, цар тахал гэсэн хүчин зүйлс иргэдийн хувьд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал болж байна. Иргэд эдгээр асуудлыг шийдвэрлэхэд , цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, спорт, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай гэсэн санал өгчээ.

22 20211015024606

Цаашид цахимаас гадна хороодоор дамжуулан өгсөн саналын судалгааны үр дүн бүхий статистик мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд түгээх аж.

Ташрамд, цахим санал хураалтад идэвхтэй оролцож буй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэдэд НЗДТГ-аас талархал илэрхийлжээ.

3 20211015024608

4 20211015024607

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.