СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-01

Нээлттэй засаглалын түншлэл ОУБ-аас Ц.Нямдоржид сануулга өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар 2013 онд  төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэн орж байсан.

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, НЗТ-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул Нээлттэй засаглалын түншлэл ОУБ-аас ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид сануулга өгчээ.

Уг сануулгад “Нээлттэй засаглалын түншлэл нь төрийн үйл ажиллагааг  ил тод болгох, иргэдийн бодит оролцоог дэмжих, авлигыг бууруулах, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилго бүхий дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачилга юм.

2011 оноос эхлэн хэрэгжиж буй уг санаачилгад эдүгээ дэлхийн 78 улс орон нэгдээд байна.  Ил тод, нээлттэй, эргэх хариуцлагатай сайн засаглалыг төлөвшүүлэхэд төр, олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийн эрх тэгш, үр дүнтэй хамтын ажиллагааг  чухалчилдаг нь НЗТ-ийн гол онцлог юм.

НЗТ-ийн гишүүн улс орнууд хоёр жил тутам дээрх зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэхүү үндэсний төлөвлөгөө нь “Хамтын бүтээл” буюу төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүрэн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан байхыг НЗТ зүй ёсоор шаарддаг. 

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, НЗТ-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул Монгол Улсын Засгийн газарт нээлттэй захидал илгээж,  гишүүнчлэлийг идэвхгүй болгох эрсдэл үүссэнийг албан ёсоор сануулж байна” гэжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
92.223.103.164

монголын газрын тосыг зөөгч хятадын гар хөл болсон балиар хар шаар. үхэж далд ормор.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

Манай улс ч олон улсын шившиг юм дааа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.7

Ц Нямдорж ЗГХЭГын дарга болсноор ямар ажил хийж амжуулж байгаа нь мэдэгдэхгүй орон тоо бөглөсөн албан тушаалтан гэж ойлгогдох болсон нь үнэн болохыг ОУ ын байгууллага нотоллоо Энэ хүнээс юу гарна гэж горьдож байгаа болоо Цаагуураа хороо л найруулж байдаг байх даа Сайн дураар албан тушаалаа өгөөсэй дээ

Zochin
2 жилийн өмнө
192.82.84.116

Ajlaa khiij chadakhgyi olon ulsad ulsin ner tur unagasan novshiig ajlaas n' khalbal taarna.

Зочин
2 жилийн өмнө
142.126.194.63

Buruu ch zuv h OUB bitgii huts gej heleh heregtei Ted mgl ulsiin. Zasag zahirgaa bish

Зочин
2 жилийн өмнө
124.158.96.157

Нямдоржийн энэ муухай хар мэнгэ их аюултай муухай хүний тэмдэг мөн. Нээлттэй нийгмийн дайсан новшийн авилгачин Нямдоржийн цаг дуусч байна.

Зочин.
2 жилийн өмнө
121.187.138.249

Одоо энэ ялзарсан МАН-ыг ахиж бүү сонго. Буян амлаад гэрт чинь гүйж ороод гуйсан ч бүү сонго. Далд орморууд залуучуудад зайгаа тавьж өгцгөө!!! Шинэ хүмүүсийг дэмжиж шинэ нийгмийг бүтээцгээ!!! Ялзарсан төмснүүд юу ч хийхгүй нь тодорхой. Өөрсдийн идсэн ууснаа нуух гж сандал ширээтэйгээ зууралдаад үхэх өдөрлүүгээ дөхөх цаг хугацаа хожиж бгаа юм.

Тайван
2 жилийн өмнө
202.126.89.135

ЗГХЭГ аа ард иргэд чинь хөлдөж үхлээ, өвдөж үхлээ, туйлдаж дууслаа. Амьд хүн байна уу засгийн газарт чинь. Нямбааатар чинь амьд гэдгээ мэдэгдэж Цэндбаатарыг зодох шив.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.