Чэжү арлыг хар салхи дайран, их хэмжээний хохирол учруулжээ

Өмнөд Солонгосын Чэжү арлыг "Чанту" хар салхи дайрсны улмаас хүчтэй аадар бороо орж, үер буун, их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирчээ.

Уг хар салхи нь энэ долоо хоногийн турш Чэжү аралд буух ба арлын зарим хэсэгт цагт 300 гаруй миллиметрийн хур тунадас унах төлөвтэй байгаа аж.

2021091415564442542 1631602604 0016269936

2021091415563642541 1631602596 0016269936

Үерийн улмаас орон нутгийн зам дээр машиндаа гацсан бөгөөд аврагчид дор хаяж хоёр хүнийг аварсан гэж мэдээлжээ. Мөн ус зайлуулах систем хальж, хэд хэдэн орон сууц, аж ахуйн нэгж үерт автсан гэнэ.

Чэжү арлын гал унтраах албаны гал сөнөөгчид олон арван аврах болон засварлах ажиллагаанд оролцсон байна.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.