? LIVE: Н.Тамир: Э.Бадар-Ууган олимпын хорооны газар дээр барьсан эмнэлгээ буцааж өгөх хэрэгтэй
Спортын сэтгүүлч Н.Тамиртай олимпын аварга Э.Бадар-Ууганы хувьдаа завшсан, МҮОХ-ны өмч байсан "Өжин-мед" эмнэлгийн газрын асуудлаар ярилцлаа.
Спортын сэтгүүлч Н.Тамир:
-МҮОХ-ны мэдлийн газар байсныг МҮОХ-ны ерөнхийлөгч асан, талийгаач Д.Загдсүрэн, Наранцэцэг гэдэг эмэгтэйд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Уг нь энэ газар дээр "Тамирчдын нөхөн сэргээх" төвийг байгуулахаар төлөвлөөд байсан. Тэр эмэгтэй Олимпын аварга Э.Бадар-Ууганд шилжүүлснээр энэ хүний өмч болсон. Өдгөө эхнэр Азжаргал нь захирлаар ажилладаг.
Энэ асуудал дээр бид арван жил тэмцэж байна. Ганц, ганцаараа тэмцээд үр дүн гарахгүй байсан тул "Олимпизмыг аврах хөдөлгөөн" ТББ-ыг байгуулсан.
Энэ газрын асуудал шүүхээр орж, Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн ял авсан шүү дээ. Харин саяхан Э.Бадар-Ууган маань фб дээрээ "Худалдаж авсан" гэж бичсэн байна лээ. Хэрэв тийм бол тэр бичгээ үзүүлчих. МҮОХ-ны ЕНБД бол холбооныхоо өмчийг сахин хамгаалах ёстой байтал дээрэмдэх ёсгүй. Үүнийг хэлсний төлөө намайг нэг удаа "Гараад үзчих үү?" гэж хэлж байсан.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.