Мозамбикт 16,000 ам.долларын хуурамч дэвсгэртүүдийг илрүүлжээ

Зүүн Африкийн Мозамбик улсын цагдаа нар 16,000 орчим ам.долларын хуурамч мөнгөн дэвсгэртүүдийг илрүүлэн, хурааж авсан бөгөөд бүс нутгийн гэмт хэргийн бүлэглэл хуурамч мөнгө хэвлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэж сэжиглэж байгаа аж.

гэнэ. Сэжигтнүүд Мозамбик, Ангол, Өмнөд Африкийн иргэд ба тэднийг гэмт хэргийн бүлэглэлийн нэг хэсэг гэж албаныхан үзэж байгаа юм.

Гэмт хэрэгтнүүд түүнчлэн Мозамбикийн албан ёсны валют болох метикалыг хуурамчаар үйлдвэрлэх гэж оролдсон боловч амжилт олоогүй гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Тус улсад дотоодын мөнгөн тэмдэгт нь үнэ цэн багатай байгаа тул ам.доллар эрэлттэй болоод байгаа аж.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.