СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-06-10

Нэг ам.доллар 3087 төгрөгт хүрэх тооцоо хийжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Энэ онд нэг ам.доллар 3087 төгрөгт хүрэх тооцоог эдийн засагчид гаргасан байна. Өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2848 төгрөгтэй тэнцэж байна. Алгуур өссөөр өнгөрсөн оны есдүгээр сараас хойш ханш тогтворжсон. Гэвч энэ оны сүүлээр өсөх нь.

Учир нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг илтгэдэг инфляц өсөх хүлээлттэй байна. Жилийн дүнгээр инфляц улсын хэмжээнд 5.6 хувьд хүрсэн юм.

Сүүлийн нэг жилийн инфляцын хэлбэлзлийг харвал гурван удаа хасах үзүүлэлттэй гарсан ч оны эхнээс өсжээ. Дөрөвдүгээр сард иргэн бүрд 300 мянган төгрөг тарааснаар өрхүүдийн хэрэглээ их өссөн. Энэ нь хүнсний бараа, ус, ундааны үнэ сүүлийн нэг жилд хамгийн өндөр буюу 12 хувиар өссөнөөр илрэв.

. Монголбанк түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж, хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнгөрсөн долоо хоногт МҮХАҮТ-д болсон уулзалтын үеэр мэдэгдсэн. Тэгэхээр Төв банк одоо 6 хувьд  байгаа бодлогын хүүг өсгөх гэж яарахгүй юм байна.

Энэ нөхцөлд ханшийн өсөлтийг гадаад валютын албан нөөцөөр тогтоон барих нь. Манай Улсын гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн.   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
124.158.126.192

Эдийн засагчид долларын ханшийг өсөх ,,таамаглал,, ыг зориуд гаргаж, түүнийгээ зөвтгөж хэрэгжүүлээд төгрөгийг үнэгүйдүүлж, ард түмнээ хорлож байхаа хэзээ болих юм бэ.

Монгол
2 жилийн өмнө
176.26.127.245

3000 давах юм бол ЗГ онхолдоно!!! Дараа нь УИХ тарна!!!Та сонголтгуй сонголтонд дасжээ?!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.