TREND LIVE: МИАТ-ийн Хэлтсийн дарга С.Батсүх юуны учир ажилтнаа яргалав
“Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-ийн хэлтсийн даргаар 2016 оны арванхоёрдугаар сарын 20-оос эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж буй Сандуйжавын Батсүх “Чингис хаан” ОУНБ-ын хоёрдугаар давхарт ажилтнаа банзаар зодож, яргалж буй бичлэгийг TREND LIVE онцолж байна.
Уг бичлэг хэзээ хийгдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч уг яргаллын нууцаар бичсэн эмэгтэй өөрийн эрхгүй дуу алдан уйлах чимээ тод сонсогдсон нь олны сэтгэлийг сэртхийлгэлээ. Энэ бичлэг МИАТ ТӨХК-ийн ажилтнуудын дундын фэйсбүүк группэд анх нийтлэгдсэнээр ийнхүү олны анхаарлын төвд орлоо.
Бид уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн эсэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “МИАТ-ийн хэлтсийн дарга ажилтнаа зодож буй бичлэгийг саяхан үзлээ. Энэ асуудлыг шалгаж тодруулаад олон нийтэд мэдээлнэ” гэв.
Харин уг асуудалтай холбогдуулан МИАТ ТӨХК-аас гаргасан мэдэгдэлдээ "Цахим орчинд тархаад буй МИАТ ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүхийн ажилтантайгаа зүй бус харьцаж буй үйлдэлд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгааг мэдэгдэж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.