"Октоберфест" баярыг хоёр дахь жилдээ цуцалжээ

Германы Бавари мужид зохион байгуулагддаг "Октоберфест" шар айргийн баярыг хоёр дахь жилдээ дараалан цуцлахаар болсныг тус мужийн эрх баригчид мэдээлжээ. Тус баярт дэлхийн өнцөг булан бүрээс зочид ирдэг тул коронавирусийн цар тахлын халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж эмээж байгаа юм.

Бавари муж нь тус шар айргийн баяраар дэлхий дахинд танигдсан хэдий ч энэ жил ч мөн цуцлахаас өөр аргагүй байсан гэдгийг орон нутгийн Амбан захирагч Маркус Соедер мэдэгджээ.

Тус улсад 22:00-05:00 цагийн хооронд хөл хорио тогтоогоод байгаа ба иргэдийг томоохон цугларалт хийхийг хориглоод байгаа юм. Мөн спорт, чөлөөт цагаа өнгөрүүлэх байгууламжуудыг хаан, олон дэлгүүрийн үйл ажиллагааг хязгаарласан байна.

Ирэх 9 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 3-ны хооронд зохиогдох хуваарьтай байсан уг арга хэмжээг ийнхүү урьдчилан цуцлах шийдвэр гаргасан нь хэт их эрсдэлтэй нь холбоотой.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.