СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Билл болон Мелинда Гэйтс нар 27 жилийн хамтын амьдралаа эцэслэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Билл болон Мелинда Гэйтс нар 27 жилийн хамтын амьдралаа эцэслэх шийдвэр гаргаснаа албан ёсны Твиттер хуудсаараа дамжуулан дэлхийн нийтэд мэдэгдлээ. Энэ жил 56 настай хатагтай Мелинда даваа гарагт Вашингтоны шүүхэд салах өргөдлөө өгсөн байна.

Энэ жил 65 настай Билл Гэйтсийн гаргасан мэдэгдэлд хосууд сан, хандивын үйл ажиллагаагаа хамтдаа үргэлжлүүлэх боловч хосын харилцаагаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон гэдгийг дурджээ. .

Тэд удаан хугацааны туршид бодож, харилцаан дээрээ ажилласны эцэст гэрлэлтээ эцэслэх шийдвэр гаргаснаа мэдэгдэлдээ онцолжээ. Билл болон Мелинда Гэйтс санг 2000 онд хамтран үүсгэн байгуулж байсан хос гурван гайхалтай хүүхдийн эцэг эх болсон юм. Тэдний хамтын сан өнгөрсөн хугацаанд 53 тэрбум ам.долларыг дэлхийн эрүүл эрүүл мэндийн төлөө, ядуурлын эсрэг сайн үйлсэд хандивлажээ.

Биллийг Микрософт корпорацийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед буюу 1987 онд Мелинда Бизнесийн удирдлагын магистрийн ангийг төгссөн цорын ганц эмэгтэй бүтээгдэхүүн хариуцсан менежерээр тус корпорацид ажилд орсноор танилцаж байжээ. .

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.